Tuesday, December 9, 2008

Мэдээллийн эрин дэх хос жоомны дууль



Ер нь одооноос эхлэж блогоор дагнахаар шийдэв. Ингээд юуны өмнө дээр үеийн ганц нэг бичлэгүүдээсээ оруулсугай.


************



Ижилдэн дассан хос жоом байж гэнээ
Интернэт гэж мэдэхгvй их л амгалан амьдардаг байжээ
Олдсон талхны vртсээ найрсан хуваалцаж
Оромж нь болсон хананы завсарт жарган суудаг байжээ

Аз эз нь таарсан нэгэн шөнө эрэгчин жоом тэнэж яваад
Асаалттай орхисон компьютерийн дэлгэцэн дээр гарчихаж гэнээ
Өмнө нь ер таарч байгаагvй хачирхалтай тэр эд
Өчvvхэн жоомны анхаарлыг соронзон мэт татаж гэнээ

Глобаль интернет сvлжээнд холбоостой компьютерын дэлгэц
Гое зураг цацруулах гэрлээрээ бяцхан жоомыг төдөлгvй net-freak болгочихож гэнээ
Хувьсал мутацын vр дvнд бусад шавьжнаас IQ өндөртэй төрсөн эрэгчин жоом
Хувиршгvй амраг нь болсон эмэгчин жоомоо ингээд тоохоо больж гэнээ

Өдөржингөө унтаж байгаад шөнө болмогц яаран жирийж
Өнөөх л компьютерийн дэлгэцэнд наалдаастайгаар өглөөг хvргэдэг болжээ
Мессэнжер, ICQ, IP протокол хак нюк хамгаалалт firewall гээд
Мэдэж сонсдоогvй хачин юмнаас өөрийг ярихаа ч байжээ


Эрэгчин жоом ингээд хань нөхрийн vvргээ ор тас огоорч
Эмэгчин жоомныхоо хөөрхөн царайг ч анзаарахгvй болжээ
Хөөрхий эмэгчин жоом ийм зовлонг яахин тэвчих билээ
Хөлдөж vхэхээр шийдэж хөргөгчний хаалган завраар шургаж гэнээ

Андерграунд IRC channel, хакер форум, варез сайтаас салахаа байсан эрэгчин жоом
Амраг эмэгчингээ нас нөгчсөнийг анзаарахгvй зөндөө уджээ
Компьютерийн кийбоорд дээр тожигнотол хурдлан гvйж
Код скриптуудыг шуурхайлан бичиж байлаа

Энд тэндхийн web серверvvдэд чөлөөтэй нэвтэрч
Эрх дураараа зугаалж дифейс хийн сахилгагvйтдэг болжээ
Тайлагдашгvй 2048 битиин encryption тvлхvvрийг крэкэлж
Тагнуулын төв газрын нууц мэдээг ч тvвэггvй уншдаг болж


Удалгvй тэгтэл өөр нэг эмэгчин жоом гарч ирж гэнээ
Улаан интернетчин мөнөөх эрэгчин жоомыг хармагцаа л шууд дурлачихажээ
Анхны харцаар дvрэлзтэл ассан хайраа илчлэх гэтэл
Анзаарч тэрнийг нь тоохгvй байж гэнээ нөгөө эрэгчин жоом

Клонаци, генийн инженерчлэлийн нууц лабораториос оргосон эмэгчин жоом
Компьютер программчлалд нэвтэрхий нэгэн байж гэнээ
Улайрсан net-freak эрэгчин жоомны анхаарлыг татах гэж
Урхи троян явуулж компьютерийг нь хакдахыг оролдож гэнээ... кеке

Эрэгчин жоомны custom kernel linux box дотор нь root эрх авахын төлөө
Эмэгчин жоом 999 мэх гаргаж шургуу довтолжээ
Давхар давхар IDS, firewall-ын цаана суусан эрэгчин жоом
Дайралтыг соргогоор мэдэж хариу цохилтыг дор нь хийжээ

Улангассан тулаан сvлжээгээр удтал начигнаж
Учралт шинэ хос жоомнууд троян эксплойтоор шvршилцжээ
Сvvлдээ тэгээд эрхгvй эв найрамдалд хvрч
Сvжрэн дасалцаж агуу хайранд умбаж гэнээ...

Ижилдэн дассан хос жоом тэгээд интернет гээч “хар тамхинаас” холдож
Ихэр олон мянган vр зулзгаа гарган хананы завсартаа амар сайхандаа жаргаж гэнээ....

2 comments:

Buya said...

хэхэ бичих гэж та нээрээ баллаад тавьчийшуу нээрээ!

tuvko said...

Ээ хөөрхий эмэгчин жоом хөргөгчиний завсар хөлдөөд үхчихлээ